Д.Нямдаваа: Нийслэлийн Засаг даргын захирамжаар 23 байршилд газар эзэмших гэрчилгээ олгосон
Нийслэлийн Засаг даргын ээлжит хуралдаан өнөөдөр 14 цагаас эхэлсэн бөгөөд энэ үеэр НГА-ны орлогч дарга Д.Нямдаваагаас нийслэлд хийгдэж буй газар чөлөөлөлтийн ажлыг явцын талаар дараах тодруулгыг авлаа.
Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа:
"2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дурьдагдсанаар улс, нийслэлийн бүтээн байгуулалтын ажил болох сургууль, цэцэрлэгийн барилга барих зориулалтаар нийт 39 байршилд ажиллаж байна. Одоогийн байдлаар 33 байршилд нь газар чөлөөлөлтийн ажлыг хийгээд явж байна. Үүнээс нийт 23 байршил дээр нь Нийслэлийн засаг даргын захирамжаар газар эзэмших эрх, гэрчилгээг нь олгосон бол 16 байршлыг бүрэн чөлөөлөх ажиллагаа хийгдэж байгаа.
Ажлын явц 90 хувьтай явагдаж байна. Газрыг нөхөн олговортойгоор чөлөөлж байгаа болохоор иргэд тогтоосон үнэлгээн дээр зөвшилцөхгүй, хэт өндөр үнэ хэлэх зэрэг асуудлын улмаас ажлын үйл явц удааширсан асуудлууд байна. " хэмээлээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|