Зам засвар, арчлалт, замын байгууламжтай холбоотой ажлууд үргэлжилж байна
2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын инженер техникийн ажилтнууд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. ХӨСҮТ-ийн тохижилтын ажлын хүрээнд 970м2 талбайд авто замын суурийн нягтруулалтын ажил, Монелын замд 18м3 талбайд шороон дүүргэлтийн ажил тус тус хийж гүйцэтгэсэн. Сэлбийн гүүрний ажлын хүрээнд 30тн асфальтбетоноор хучилтын ажил хийж, далангийн хажуу налуу бэхэлгээ 30м2 талбайд, явган замын хавтан 20м2 талбайд суурилуулсан.
18тн асфальтаар “Мөнгөн завъяа” дэлгүүрийн хойд замд 45м2 талбайд, Нийслэлийн Засаг Захиргааны 5-р байрын зогсоолд 3м2, Монелын явган замд 25м2, 16-ийн уулзварт 25м2 талбайд нөхөөсний ажил хийж гүйцэтгэсэн. ХУД, 120-н уулзвар, автобусны буудалд хазайсан 2ш тэмдгийг тэгшилж засварласан.
Энхтайваны өргөн чөлөө, Бөхийн өргөөнөөс Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн уулзвар хооронд /хойд талдаа/ тасархай шугам 31.5м2, үргэлжилсэн шугам 7,5м2, сум 9м2, зогс шугам 4,8м2, /урд талдаа/ тасархай шугам 5,4м2 замд хуучин тэмдэглэгээ арилгаж, Зүүн 4-н замаас Бөхийн өргөө хооронд голын үргэлжилсэн шугам 69м2, арал 15,75м2, үргэлжилсэн шугам 71,15м2 талбайд, Бөхийн өргөөнөөс Хөдөлмөрийн Яам хүртэл тасархай шугам 14,5м2, Чингисийн өргөн чөлөө “Эрэл” ХХК-ийн уулзвараас Таван Богдын гэрлэн дохиотой уулзвар хооронд үргэлжилсэн шугам 379,8м2, тасархай шугам 78,75м2 талбайд тэмдэглэгээний ажил хийж гүйцэтгэсэн байна.
Гэрэлтүүлгийн ажлын хүрээнд ЧД, Зуслан чиглэлийн авто зам, “Ойн жим”-ийн замд гэрэлтүүлгийн самбарт гэмтэл засварласан. Дамбын постны замд 6ш гэрэлтүүлийн толгой сольж 100 хувь асаасан. Чингэлтэйн Өргөн Чөлөөнд гэрэлтүүлгийн 21ш толгой засварлаж 100 хувь асаасан байна. Асфальтын үйлдвэр 70,650тн асфальт үйлдвэрлэж гаргасан.