Хот нийтийн аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажилласан ажилтнуудыг шагнаж урамшууллаа

2018 оны 7 сарын 06

Arslan.mn

Тулгар төрийн 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баярыг тохиолдуулан, Хот нийтийн аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа болон нийслэлийн 2017-2018 оны өвөлжилтийн бэлэн ажлыг хангахад идэвх зүтгэл санаачлагатай ажилласан нэр бүхий албан тушаалтнуудыг Салбарын яамдын болон Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагнал, тэрчлэн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит шагналаар шагнаж урамшуулав.

Графикт ажлуудыг төлөвлөсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн инженерийн хангамжийн байгууллагууд, Захирагчийн харьяа орон нутгийн өмчит байгууллагуудын нэр бүхий 37 албан тушаалтнууд, ажилтнуудыг шагнаж урамшууллаа гэж нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59358
0 эможи

keyboard_arrow_up