Шинэ авто зогсоолын ажил дуусч байна

2018 оны 8 сарын 02

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, 139 дүгээр бага сургууль, 221 дүгээр цэцэрлэгийн цогцолборын урд талын шинэ авто зогсоолын суурь хучилтын ажил хийгдэж байна. Үүний дараа өнгө асфальт бетон хучилт хийгдэх юм. Өнөөдрийн байдлаар ажлын явц 70 хувьтай байна.

Мөн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Далан давхрын шинэ авто замаас 224 дүгээр цэцэрлэг хүртэлх 0.7 км авто замын ажил хэвийн үргэлжилж байна. Явган хүний замын ажил болон авто замын суурь хучилтын ажил хийгдсэн. Үргэлжлүүлэн өнгө асфальт бетон хучилтын ажил хийгдэж, хөдөлгөөнийг 08 дугаар сарын 10-наас нээнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593410
0 эможи

keyboard_arrow_up