Автобуснуудад явуулын оношилгоо хийж байна
Нийтийн тээврийн хэрэгслээс ялгарах утааны тортогжилтын хэмжээг Нийслэлийн Тээврийн газраас явуулын оношилгооны багажаар хэмжих шалгалтыг шугам замд 2018 оны долдугаар сарын 30-ны өдрөөс хийж эхлээд байна.
Эхний хоёр өдрийн байдлаар нийтийн тээврийн 10 компанийн их багтаамжийн 41 автобус шалгалтад хамрагдсанбөгөөд утааны тортогжилтын хэмжээ стандартын үзүүлэлтээс их байсан зөрчлүүдэд Автотээврийн хяналтын улсын байцаагч холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага тооцон ажиллаж байна.
Монгол улсын Засгийн газрын 2016 оны 213 дугаар тогтоолын дагуу нийтийн тээврийн хэрэгсэл жилд 2 удаа техникийн үзлэг, оношилгоонд хамрагддаг бөгөөд нийтийн тээврийн салбарын 2018 оны намрын нэгдсэн үзлэг оношилгоо есдүгээр сард эхэлнэ.