НХЭГ: Цалинтай сургалтанд хамруулан 500 ажилтныг ажилд авна

2018 оны 7 сарын 30

Image may contain: 2 people, people smiling, text

Ноолуурын салбартаа өрсөлдөгч ГОВЬ ХК, ГОЁО ХХК-иуд маань “Монгол ноолуур-дэлхийд” гэсэн эрхэм зорилгынхоо хүрээнд хамтран “Нээлттэй ажлын байрны аян”-ыг 8 сарын 4-ний өдрөөс эхлэн зохион байгуулах гэж байна. Энэхүү аян нь монголдоо анх удаа ажилтай, орлоготой байхыг хүссэн хэн бүхнийг ЦАЛИНТАЙ СУРГААД, 500 хүнийг байнгын ажлын байраар хангахаараа онцлог юм. 
Аяны хүрээнд нэхэх, ээрэх машин баригч, нөхөн засагч, түүхий эд ангилан ялгагч, оёдолчин, худалдааны зөвлөхөөс эхлээд менежер, удирдлагын түвшний 17 мэргэжлийн 500 нээлттэй ажлын байр зарлагдаж байна. 
Өөрийгөө бодитоор үнэлүүлж, өөрийн ур чадвар, мэдлэг оюунаа “Монгол ноолуурыг дэлхийд” таниулах их үйлсэд зориулахыг хүссэн хүн бүхэн 8 сарын 4-нд Хан-Уул дүүрэгт байрлах Таван Богд Группын байранд очиж бүртгүүлээрэй. 
Дэлхийд танигдсан монгол брэндийг үйлдвэрлэн, монгол ноолуураар дэлхийн 7 тэрбум хүнийг гоёх зорилготой үндэсний үйлдвэрлэгчдийн эгнээнд нэгдэж, өөрөө ч гэсэн дэлхийн брэнд үйлдвэрлэгч компанийн үнэ цэнтэй ажилтан болох боломж та бүгдийн өмнө байна. 

• Худалдааны зөвлөх
• Сүлжмэл бүтээгдэхүүний оёдолчин /кеттельчин /
• Ангилан ялгагч
• машин баригч /хялгас, самнах, ээрэх, эрчлэх, шилжүүлэн ороох, давхарлан ороох/
• Засварчин
• оёдолчин
• Чанар шалгагч
• Технологич инженер /дизайн, загвар, хялгас, принт/
• Индүүчин
• Инженер / цахилгаан, агааржуулалт/
• Хүний нөөцийн менежер
• Нягтлан бодогч
• Мерчиндайзер менежер
• Фото зургийн дизайнер
• Гадаад худалдааны менежер
• Интернэт худалдаа хариуцсан менежер
• Продакт менежер
• Дизайнер /нэхмэл, оёмол/
• Загвар зохион бүтээгч инженер
• Програмист инженер

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593267
0 эможи

keyboard_arrow_up