“Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг

2018 оны 7 сарын 05

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай”, Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлыг иргэд, олон нийтэд танилцуулах зорилгоор “Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг энэ сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн “Байгаль эх” цогцолборт зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас “Гэр, байшингаа дулаалцгаая”, “Эрүүл мэндийнхээ төлөө агаарын чанарын мэдээг хэрхэн унших вэ?”, “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар”, “2019 оны 05 дугаар сарын 15-наас Улаанбаатар хотод түүхий нүүрс түлэхгүй”, “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” зэрэг 5 төрлийн 500 ширхэг боршур танилцуулгыг 300 гаруй иргэдэд танилцуулан тараан орчны хэмжилтын багаж тоног төхөөрөмж танилцуулж Нийслэлээс агаар, орчны бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг суртчилан ажилласан. Мөн “Баухаус” ХХК халаалтын зуух, “Бэст Энержи Сэйвинг” ХХК эрчим хүчний хэмнэлттэй технологи, “Аргил сувд” ХХК дотоод орчны агаар цэвэршүүлэгч, “Кореа кабель” ХХК шалны халаалт, дулаалгын обой, халдаг ханын зураг, “Монватт” халаалтын зуух, “Росторг” ХХК-иуд гэр, байшингийн дулаалгын бүтээгдэхүүнүүдээ иргэдэд танилцууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59320
0 эможи

keyboard_arrow_up