Эмнэлгүүдийн гадна талбайг тохижуулах ажил ҮРГЭЛЖИЛЖ байна
2018 оны 7 сарын 05
Улаанбаатар хотод гудамж, зам, талбайн засвар шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Энэ ажлын хүрээнд томоохон эмнэлгүүдийн гадна талбайг тохижуулах ажлыг НАЗХГ-аас хийж байна. Ингээд эмнэлгүүдийн гадна талбайн тохижилтын ажил ямар шатандаа хийгдэж буй талаарх мэдээллийг хүргэж байна.
СБД, 1 дүгээр хороо Нийслэлийн өргөө амаржих газрын гаднах тохижилтын ажил үргэлжилж байна. Тус ажлын хүрээнд газар шорооны ажил хийгдэж байна.
Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн гадна талбайн тохижилтын ажлын явц 60 хувьтай байна. Тус ажлын хүрээнд газар шорооны ажил хийгдэж, хашлага суурилуулж, хашаа татаж байна.
Нийслэлийн Амгалан амаржих газрын гадна тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна. Зүлэгжүүлэлт, мод тарих, гадна хашаа барих, явган хүний замын хавтан суурилуулах ажлууд хийгдэж байна.
Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн гаднах тохижилтын ажлын хүрээнд замын суурь байгуулах, хашлага суурилуулах, явган хүний зам барих ажлууд хийгдэж байна.
Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, Яармаг салбарын гаднах тохижилтыг Бумбат даваа ХХК гэрээ байгуулан гүйцэтгэж эхлээд байна. Авто зам, зогсоол, явган хүний зам, гэрэлтүүлэг, тоглоомын талбай хийж иж бүрэн тохижуулах юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
59316
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс