Мэдээллийн технологийн нарийн мэргэжил олгох сургалтын төвтэй боллоо

2018 оны 7 сарын 25

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийг өнгөрсөн оны гуравдугаар сард нээн, үйл ажиллагааг нь эхлүүлж байсан юм. Тус төвийн дэргэд БНСУ-ын Засгийн газрын агентлаг,  ОУ-ын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын санхүүжилттэй “Эм Кэй Ай Ти” /MKIT/ мэдээллийн технологийн сургалтын төв байгуулсан юм. 2017 оноос өнөөдрийг хүртэл тус төвд 2638 залуучууд суралцах хүсэлтээ өгч, бүртгүүлсэн байна. Сургалт явуулах орчны хүртээмжээс хамааран 1835 залуучуудыг мэдээллийн технологийн сургалтын төвд хамруулснаас 611 нь амжилттай төгсөж, 20 иргэнийг инкубатор төвөөр дамжуулан бойжуулж, 45 залуучуудыг ажлын байранд холбож өгчээ.

Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс мэдээллийн технологийн нарийн мэргэжил эзэмших хүсэл сонирхолтой, дүүргийнхээ залуучуудад зориулан сургалтын төвийг нээж, компьютерийн үндсэн хэрэглээний зургаан төрөлт хичээлийг өнөөдрөөс эхлэн явуулах аж. "MKIT" сургалтын төвийг жишиг болгон, тус сургалтын төвийн хичээлийн хөтөлбөрийг бүрэн нэвтрүүлж ажиллах юм байна.  

Энэхүү үйл ажиллагааны нээлтэд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Захиргааны хэлтсийн дарга Н.Мандуул, Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цэцэгээ нар оролцов. Мэдээллийн технологийн сургалтад хамрагдаж, “A” үнэлгээтэй төгссөн залуучууд “Бизнес инкубатор төв”-д элсэж, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой.

Мөн Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсийн дэргэдэх “Залуучуудын хөгжлийн төв”-д өнөөдрөөс эхлэн амьдрах ухаан, хувь хүний хөгжил болон түүхэн сэдэвт 100 номтой уншлагын танхим, шатар, даам, хөгжим сонирхогчдын клубүүд ажиллаж эхэлнэ гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593142
0 эможи

keyboard_arrow_up