ЗЦГ-ын ойролцоох гүүрэн гарц барих ажил үргэлжилж байна
“Замын цагдаагийн Газрын ойролцоох гүүрэн гарц барих” төслийн ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар үндсэн гүүрийн хувьд тулгуурын 11 хуваарилах хавтангийн бетон цутгалтыг хийсэн. Нийт 56 нүх өрөмдөн шон босгож, 9 ширхэг баганын цутгалтын ажлыг хийж гүйцэтгээд байна.
Мөн гүүрийн цахилгаан, холбооны шугамын шилжүүлгийн ажил дуусч байгаа мэдээллийг өнөөдөр Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, Хяналтын зөвлөх Ростов ХХК, гүйцэтгэгч байгууллагаар ажиллаж буй БНХАУ-ын Төмөр замын 20-р товчоо групп корпорацийн төлөөллүүдэд танилцуулсан байна.
Төслийн хүрээнд дулааны шугам сүлжээ шилжүүлэх, өргөтгөн барих ажлууд байгаа ба шугамын таслалт залгалтын хуваарийн асуудлаар ашиглагч байгууллагатай зөвшилцжээ.
Харин НИТХ-ын дарга С.Амарсайхан зам гүүрийн ажилтай танилцаж, түргэвчлэх үүргийг өгөөд байгаа юм.