ӨНӨӨДӨР: “ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЬЕ“ хэлэлцүүлэг болно

2018 оны 7 сарын 05

Arslan.mn

06:30-09:00 цагт: Соёмбо кино театрын гадаа талбайд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын алба, Газрын алба, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн төв, Спорт хороо зэрэг байгууллагууд иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж, арилжааны банкууд болон үүрэн холбооны оператууд тус бүрийнхээ үйлчилгээг үзүүлнэ.

09:00 цагт: "Хуульчдын танхим"-д "ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЬЕ" хэлэлцүүлэг болно.

09:00 цагт: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 5 давхарын хурлын танхимд НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдана. Хурлаар шатахуун болон шингэрүүлсэн шатдаг хийн хангамж, үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай болон бусад асуудлуудыг хэлэлцэнэ.

10:00 цагт: НҮБ-ийн байрны зургаан давхрын хурлын зааланд “Хөдөө гэр санаачилга төсөл”-ийн нээлт болно.

10:00 цагт: Гранд Хилл зочид буудлын 17 давхарт Монгол Улсын 300 орчим зүрхний өвчтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийсэн БНСУ-ын "Мирал Шимжан" сангийн Монгол улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 14 жилийн ойн арга хэмжээ болно.

10:00 цагт: НЗДТГ-ын А зааланд НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал болно.

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд

11:00 цагт: “Монгол Улсын Үндэсний их баяр наадам 2018” албан ёсны түнш Тоёота мотор корпорациас баяр наадмын түрүү бөхийн бай шагналын талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

11:30 цагт: Хүүхдийг осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх “Анхаарал-Хариуцлага эрсдэлгүй орчин” аян зохион байгуулах тухай хэвлэлийн бага хурал болно.

11:30 цагт: Монгол Ньюс мэдээллийн төвд Монголын морин спорт залуу уяачдын холбоо, ГБХЗХГ хамтран Үндэсний их баяр наадам болохтой холбогдуулан хэвлэлийн бага хурал хийнэ.

12:00 цагт: Д.Сүхбаатарын талбайд Монгол гэрт хэвлэлийн бага хурал болно. “Мөнх тэнгэр” Монгол туургатны соёл, урлагийн их наадам энэ сарын 6-8ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж буйтай холбогдуулан нийслэлийн Соёл урлагийн газраас хэвлэлийн бага хурал хийнэ.

14:00 цагт: Төрийн ордонд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ээлжит их чуулган болно. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59292
1 эможи

keyboard_arrow_up