ҮЙЛ ЯВДАЛ: Ажил хаялт хийхтэй холбогдуулан эмч, эмнэлгийн ажилчид шуурхай мэдээлэл хийнэ

2018 оны 7 сарын 03

Arslan.mn

10.00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Мишээл” салбарт Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэсээс “Ажилтай-Орлоготой иргэн” ажлын байрны өдөрлөг зохион байгуулна. Утас: 99154003

10.00 цагт ЦССҮТ-д "Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр" арга хэмжээ зохион байгуулна.

11.00 цагт Төрийн ордны “Жанжин Сүхбаатар” танхимд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар 2018 оны хаврын ээлжит чуулганы үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Төрийн ордны “Жанжин Сүхбаатар” танхимд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцуулна.

12.00 цагт Тусгаар тогтнолын ордонд өсвөр үеийнхний өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, гарц гаргалгааг тодорхойлох "Оюу форум"-ын хаалтын үйл ажиллагаа болно.

12.30 цагт МҮЭХ-нд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажил хаялт зарлах талаар мэдээлэл хийнэ.Утас:99203600

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын хүрээнд:

09.00 цагт Туушин зочид буудалд “Хурлын өмнөх оролцогч талуудын зөвлөлдөх уулзалт” болно.

16.00 цагт Төрийн ордонд Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын албан ёсны нээлт болно.

18.00 цагт Төрийн ордонд Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59213
0 эможи

keyboard_arrow_up