Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ

2018 оны 6 сарын 29

Arslan.mn

Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх тухай  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч А/578 тоот захирамж гаргасан байна. Уг захирамжид Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын ам орчимд байх малыг хориглосон бүсээс гаргахыг даалгажээ.

Иймд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, дүүрэг дэх Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн III хэлтсээс өнөөдөр мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байсан 83 өрхийн 4000 орчим малыг нүүлгэн шилжүүллээ. Мөн нийслэлийн Засаг даргын захирамж, Нийслэлийн Онцгой комиссын 2018 оны 1 дүгээр хурлын шийдвэрийг биелүүлээгүй таван өрхийн 50 гаруй малыг хорио цээрийн хашаанд шилжүүлээд байна.

Дүүргийн ажлын хэсэг шуурхай ажиллаж, Баянзүрх дүүргийн хэмжээнд захирамжийн дагуу хориглосон бүсээс мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж дууслаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59089
0 эможи

keyboard_arrow_up