Холболтын таггүй ИЛ ШОНГУУДЫГ тагжуулах үүрэг өглөө

2018 оны 6 сарын 27

Arslan.mn

Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, аюулгүй ажиллагаанд анхаарч эхэллээ. Нийслэлээс хотын гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг хариуцан ажилладаг байгууллагуудад өөрсдийн хариуцсан гудамж, зам талбайн шонгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллах талаар үүрэг өглөө.

-Холболтын таггүй гэрэлтүүлгийн шонг бүрэн тагжуулах, ил задгай холболт хийж орхихгүй байх

-Гэрэлтүүлгийн компаниуд өөрсдийн хариуцсан гудамж, зам талбайд тогтмол үзлэг шалгалт хийж гарсан зөрчлийг тухай бүрт хэвийн болгож ажиллах

-2018.07.10-ний дотор хотын хэмжээнд холболтын таггүй ил шонгуудыг 100% хувь тагжуулсан байхыг даалгалаа. Мөн төвийн зургаан дүүрэгт уг ажлын хүрээнд орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн шон, тэжээлийн кабелийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар 14 хоногийн дотор эргэж танилцуулахыг үүрэг болгожээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59005
0 эможи

keyboard_arrow_up