Ногоон бүсэд газар өмчлөх асуудлаар иргэдтэй уулзалт зохион байгууллаа
2018 оны 6 сарын 26
Нийслэлийн газрын албанаас Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зусланд газар эзэмшигч иргэдийн оролцоотой газар зохион байгуулалт хийж орц, гарц гаргах, зөрчил арилгах замаар эзэмшиж буй газрыг нь өмчлүүлэх зорилгоор өдөрлөг зохион байгууллаа.
Сэлхийн зуслангийн “Гүнжийн булаг” рашааны талбайд болсон өдөрлөгт тус аманд газар эзэмшигч 150 гаруй иргэд оролцлоо. Энэ үеэр иргэдэд газар эзэмших, өмчлөх эрхтэй холбоотой бүх төрлийн зөвлөгөө мэдээлэл өгч, санал хүсэлтийг хүлээн авлаа.
Тус аманд энэ долоо хоногийн турш буюу 2018.06.26-.2018.06.29-ны өдрүүдийн хооронд нийслэлийн Газрын албаны мэргэжилтнүүд хээрийн болон суурин судалгаа хийж, зуслангийн иргэдийн газар өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх юм.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН АЛБА
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
58964
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс