Граунд гольфын Ази тивийн нээлттэй тэмцээн “Чингисийн хүрээ” цогцолборт болно

2018 оны 6 сарын 26

Arslan.mn

Олон улсын Граунд гольфын холбооны Ази тивийн анхдугаар нээлттэй тэмцээн энэ сарын 29-30-нд “Чингисийн хүрээ” цогцолборт болох юм байна. Энэ талаар өнөөдөр Монголын Үндэсний граунд гольфын холбооноос мэдээлэл хийлээ.

Монгол Улсад граунд гольфыг хөгжүүлж, бүх нийтийн хүртээл болгох зорилгоор Нийслэл, Дүүргийн ЗДТГ, Биеийн тамир спортын газар, Монголын мастеруудын биеийн тамир спортын хороо, Монголын Үндэсний граунд гольфын холбоо энэ тэмцээнийг хамтран зохион байгуулах юм.

Тэмцээнд дүүрэг тус бүрээс 30 хүн,  нийт 240 хүн, 10 аймгаас 100 хүн, гадаадын 12 орноос 70 хүн нийтдээ 410 хүн оролцоно. “Чингисийн хүрээ” цогцолборын 4 талбайд 8 үүртэй уг тоглолтыг зохион явуулж шилдгүүдийг тодруулах юм.

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58941
0 эможи

keyboard_arrow_up