ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2018 оны 6 сарын 23

Arslan.mn

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

Цагаан даваа чиглэлийн 3 км автозамыг ашиглалтад хүлээн авлаа

Нийслэлийн авто замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн гол гудамж, замын уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажил ид өрнөж байна. Үүний зэрэгцээ Улаанбаатар хотын гадна тойруугийн авто замын сүлжээг хэсэгчлэн гүйцэтгэж байгаа юм. Энэхүү ажлын 4-р хэсэг болох Дарь-Эхийн уулзвараас Ганц худаг, Цагаан даваа чиглэлд 3 км авто зам барих ажил амжилттай хэрэгжиж, нээлтээ хийлээ.

ФОТО: Цагаан даваа чиглэлийн 3 км автозамыг ашиглалтад хүлээн авлаа Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга С.Батболд ЖИШИГ ГУДАМЖНЫ тохижилтын ажилтай танилцлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэл хотод хийгдэж буй зарим тохижилт, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тус гудамжны баруун талд том оврын 153 нарс мод, гэрлэн чимэглэл, 2389 метр ногоон байгууламжийн хамгаалалтын троссон хашлага, 939 м/кв сул шороон хөрс бүхий газрыг хатуу хучилттай болгож явган зам тавьсан байна. Мөн 4284 м/кв газарт зүлэг тарьж, 155 м ургамлан хашлага тарьсан бол зүүн талын талбайд 22 нарс мод, 940 м/кв талбайд зүлэг, 453м ногоон байгууламжийн хамгаалалтын троссон хашлага, 81 ургамлан хашлага тарьж, 1423.8 м/кв сул шороон хөрс бүхий газрыг хатуу хучилттай болгож явган зам тавьж, 255 м/кв зам талбайг асфальтан хучилттай болгож, 150 автомашины зогсоол байгуулжээ.

ФОТО: Нийслэлийн Засаг дарга С.Батболд ЖИШИГ ГУДАМЖНЫ тохижилтын ажилтай танилцлаа Arslan.mn

Зүүн Хойд Азийн хотын дарга нарын форумаас гаргасан шийдвэрийг танилцууллаа

Улаанбаатар хотноо “Нүүрс төрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийн дор Зүүн Хойд Азийн хотын дарга нар чууллаа.

Зүүн Хойд Азийн хотын дарга нарын форумаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна Arslan.mn

2020 онд хотын дарга нар Сөүл, Чанчунд чуулах уу гэдгээ шийднэ

Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын   форум “АСЕМ вилла” цогцолборт зохион байгуулалтын хуралдаанаа хийлээ.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн санаачилгаар чуулдаг энэхүү форумын цар хүрээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаагийн зэрэгцээ бүс нутгийн хотууд өндөр ач холбогдол өгч, оролцоо нь нэмэгдэх болсон. Нөгөө талаар бүс нутгийн эдийн засаг, соёл, боловсрол, тогтвортой хөгжил гээд олон асуудлыг ч уг форумаар хөндөн ярилцаж, нэгдсэн шийдэл гаргах боломжтой гэж хотын дарга нар үзэж байна.  Тиймээс уг форумыг санаачлагч хот буюу Улаанбаатарт чуулж байхдаа байнгын ажиллагаатай институц болгох, хэлэлцэх сэдвийн хүрээг тэлэх, зохион байгуулах хотууд саналаа өгч, өрсөлдөөний механизмыг бүрдүүлэхийг Зүүн хойд Азийн хотын дарга нар дэвшүүлж байгаа юм.

Хотууд  нүүрстөрөгч багатай хөгжлийн шийдлийг олохоор нэгдлээ Arslan.mn

Чита хотын даргыг хүлээн авч уулзлаа

Улаанбаатар хотноо чуулж буй Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ОХУ-ын Чита хотын дарга Кузнецов Олег Васильевичийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр хотын хамтын ажиллагаа, цаашид аль аль салбарт хамтран хэрэгжүүлэх боломж байгаа талаар санал солилцов.

Чита хотын даргыг хүлээн авч уулзлаа Arslan.mn

Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг Сөүл хот дэмжинэ

БНСУ-ын  Сөүл хотын орлогч дарга Юн Жүн Бён тэргүүтэй төлөөлөгчид Нийслэлийн Засаг дарга  бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдтой уулзаж, 3 дахь удаагаа Сөүл хотын даргаар сонгогдон ажиллаж байгаа ноён Пак Вонсүны мэндчилгээг гардуулан өгч, хотуудын харилцааны талаар  санал солилцлоо.

“Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум нь хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж буй туршлагаа хуваалцаж, бүс нутгийн хэмжээнд хамтран шийдвэрлэх  асуудлаар санал солилцож, зөвлөмж гарна. Сөүл хотын захиргаа форумд “Сөүл хотын агаарын чанарын хяналтын бодлогууд” сэдвээр илтгэл тавьж, өөрийн хотын сайн туршлагаас хуваалцаж байгаад талархаж байна. Энэ удаагийн форум амжилттай болж, бүс нутгийн хотууд хамтдаа хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэллээ.  Улаанбаатар хот цаашид тус форумын үйл ажиллагааг тогтмолжуулан Нарийн бичгийн дарга нарын газрыг хотдоо байгуулах санал гаргаж байгаагаа ч онцолсон юм.  

Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг Сөүл хот дэмжинэ Arslan.mn

Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг танилцууллаа

Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаанаар нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний судалгааны ажлын явцтай танилцаж, санал солилцлоо.                             
НЗД-ын орлогч П.Баярхүү  авто замын сүлжээг хөгжүүлэх, түгжрэлийг бууруулах мастер төлөвлөгөөний хүрээнд хэд хэдэн тусгах санал байгаа талаар  хэллээ. Тэрбээр авто замын хоёр түвшний уулзварын ажлуудыг тусгаж өгөх,  нийслэлийн хэмжээнд төлөвлөгөөний дагуу  нэгдүгээр зэрэглэл, хоёрдугаар зэрэглэлийн нийт  хэдэн төрлийн замын ажил хийгдэхийг  нарийвчлан оруулах,  тунелийн тэмдэглэгээнүүдийг хийж өгч  одоо байгаа уулзваруудыг яаж үр дүнтэйгээр замын хөдөлгөөний урсгалыг тасралтгүй явуулах талаас нь сайн боловсруулах хэрэгтэй гэдгээ хэлсэн юм.

Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг танилцууллаа Arslan.mn

Улаанбаатар, Тежон хотуудын харилцааг шинэ шатанд гаргана

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү өчигдөр БНСУ-ын Тежон хотын Гадаад харилцааны элчин И Ин Чулыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр хотын харилцаа, хамтын ажиллагаа, цаашид хамтран хэрэгжүүлэх боломжит төсөл хөтөлбөрүүд болон хоёр хотын хамтын ажиллагааг эрчимжүүлж, шинэ шатанд гаргах талаар ярилцав.

Улаанбаатар, Тежон хотуудын харилцааг шинэ шатанд гаргана Arslan.mn

Ulaanbaatar city tour гадаад дотоодын жуулчдад үйлчилж байна

Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн дотоод, гадаад жуулчдын тав тух, аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлалын үйлчилгээний чанар болон хүртээмжийг нэмэгдүүлэх, жуулчдыг татах шинэ аяллын бүтээгдэхүүн бий болгох зорилгоор Ulaanbaatar City Tour буюу хотын автобустай аяллын үйлчилгээ эхлээд нэг долоо хоногийн хугацаа өнгөрөөд байна.

Энэ хугацаанд олон байгууллага хувь хүмүүс манай аяллыг сонирхон үйлчлүүлэх хүсэлт хүргүүлж байна. 

Ulaanbaatar city tour гадаад дотоодын жуулчдад үйлчилж байна Arslan.mn

Нийслэлийн 15 гудамжны сул шороон хөрстэй талбайг хатуу хучилттай болголоо

Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3-53-ийн 3.3.4-т Хотын тоосжилтыг бууруулах зорилгоор сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгох ажлын хүрээнд 10 байршлын 15 гудамж зам талбайн 9771 м2 талбайд стандартын шаардлагад нийцсэн явган замыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулахаар Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/95 тушаалыг гарган төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Мөн судалгаанд хамрагдсан байршлуудад явган замын хавтанг хэрхэн ямар загвар шийдлээр тавих талаар заавар зөвлөмж гаргаж мэргэжлийн компаниудтай хамтран ажиллаж байна.

Нийслэлийн 15 гудамжны сул шороон хөрстэй талбайг хатуу хучилттай болголоо Arslan.mn

Хууль бусаар олгосон газруудыг цэгцлэх ажил үргэлжилж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын авч хэрэгжүүлсэн нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглосон захирамж иргэдийн талархлыг хүлээгээд байгаа билээ. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ухаалаг төлөвлөлт, ил тод газрын харилцаа” зорилт тусгагдсан бөгөөд эзэмшил газраа хуулийн хугацаанд ашиглаагүй, газар эзэмших эрх олгохдоо хууль тогтоомж зөрчсөн нь газрын наймаа дэлгэрэх, авилга, хээл хахуулийн үндэс болж байгааг хотын дарга анхааралдаа авч, хууль бус олгосон газруудыг цэгцлэх ажлыг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд 219 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг цуцалсан бөгөөд үүний дотор Нийслэлийн 29 болон 33 дугаар дунд сургуулийн хашаанд хууль бусаар олгосон газар, Богд хааны Ордон музейн хойд талд хууль бусаар олгосон газар гэх мэт ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай дээр хууль бусаар олгосон газар эзэмших зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон юм.

Хууль бусаар олгосон газруудыг цэгцлэх ажил үргэлжилж байна Arslan.mn

Төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд сургалтад хамрагдлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн засаглал, эрх зүйн орчныг сайжруулах, ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хийх ажлуудтай холбоотой заалтууд болон Авлигатай тэмцэх нийслэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар болж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, АНУ-ын Азийн сан хооронд санамж бичгийг 2016 онд байгуулсан. Энэ хүрээнд төрийн албан хаагчдад зориулсан сургалт, төсөл, арга хэмжээнүүдийг амжилттай хамтран зохион байгуулсаар ирсэн. Төрийн байгууллагын хариуцлагыг дээшлүүлэх, авлигатай тэмцэх бодлого, хэрэгжилтийг хангах, нийгмийн шударга ёсыг сахин хамгаалах, албан тушаалтныг соён гэгээрүүлэх ажлын хүрээнд удирдах албан тушаалтнуудад сургалт зохион байгууллаа. 

Төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд сургалтад хамрагдлаа Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58839
0 эможи

keyboard_arrow_up