Чингэлтэй дүүргийн VII хороонд баригдаж буй жишиг “ДЭД БҮТЦИЙН ТӨВ”-ийн ажлын явцтай танилцлаа

2018 оны 6 сарын 14

Arslan.mn

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамж буюу “Дэд бүтцийн төв” –ийн барилгын ажлыг эхлүүлээд байгаа. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НГХДБГ-ын дарга Ч.Батбилэг, НГХДБГ-ын орлогч дарга Б.Азжаргал болон бусад холбогдох албаны хүмүүс “Дэд бүтцийн төв”-ийн ажлын явцтай танилцлаа.

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах цогц ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдийн дунд энэхүү “Дэд бүтцийн төв”-үүдийг барьж байгуулах юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү: 

Arslan.mn

Өнөөгийн нөхцөлд Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд инженерийн шугам сүлжээг оруулах хамгийн оновчтой шийдэл нь сервис центр буюу “Дэд бүтцийн төв” юм. Нэг “Дэд бүтцийн төв”-д 200-300 айл өрхийг холбож, дулаан, цэвэр, бохир усаар хангах төдийгүй цэвэрлэх байгууламж ажиллуулна. Одоогийн байдлаар хамгийн анхны байрлал нь Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд баригдаж буй дэд бүтцийн төв болж байна. Ирэх 10 дугаар сарын дундуур ашиглалтад бүрэн орно.

Нийслэлийн иргэд өөрийн эзэмшлийн хашаа газартаа тохилог сууц, хаус барьж, нийслэлийн зүгээс дэд бүтцийн шугамыг холбосноор гэр хорооллын иргэд орон сууцнаас илүү тохилог орчинд амьдрах боломжтой болно.

Үүнээс гадна нийслэлийн тулгамдсан асуудлын нэг болох агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллын айл өрхүүдийн өмчлөлийн газрын үнэлгээг өсгөх, ногоон байгууламж нэмэгдүүлэх гэх мэт олон талын ач холбогдолтой.” хэмээлээ.

НГХДБГ-ын орлогч дарга Б.Азжаргал:

Arslan.mn

“Энэ сарын 8-ны өдөр бид Чингэлтэй дүүргийн долоо дугаар хороонд Сервис центр төслийн хамгийн анхны шаваа тавьсан. Энэ өдрөөс хойш дэд бүтцийн төвийн ажил буюу газар чөлөөлөлт, барилгын ажил эхлээд явж байна. Ирэх долоо хоногийн нэг дэх өдрөөс эхлэн шугам угсралт, трассын ажлыг эхлүүлнэ.  Дэд бүтцийн төвийн ажлын хүрээнд зоорийн давхартайгаа нийлсэн гурван давхар барилга, бохирын байгууламж баригдана. Дээрээс нь үндсэн таван инженерийн шугам сүлжээ буюу цэвэр, бохир, дулаан, цахилгаан, холбооны шугамууд тавигдана. Мөн нэг хашаа, хашааны хаалт, гэрэлтүүлэг, камерын асуудал бүрэн шийдэгдсэн ногоон байгууламжтай нэг жишиг гудамжийг байгуулна.” Хэмээлээ.

Уг  төслийн хүрээнд хоёр айлын газар чөлөөлөлтийн ажил эхэлсэн байна. 201 айл төсөлд хамрагдаж байгаа бөгөөд "Дэд бүтцийн төв" ашиглалтад орсноор эдгээр айлуудын утаа болон хөрсний бохирдлыг бий болгогч эх үүсвэрүүд бүгд байхгүй болно гэж тооцож байгаа аж.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58506
0 эможи

keyboard_arrow_up