Залуучуудын гарааны бизнесийг 10 сая төгрөгөөр дэмжинэ
Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэдэнд ажлын байраа өөрсдөө бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих арга хэмжээ”-г энэ оноос улс даяар хэрэгжүүлж байна.
Энэ хөтөлбөрийн хүрээнд 15-34 насны залуусыг энтрепренёр сэтгэлгээ, гарааны бизнес эрхлэх ур чадвар олгох 72 цагийн багц сургалтад хамруулж, хамгийн шинэлэг, содон, хэрэгжиж болохуйц бизнес санаа дэвшүүлсэн баг хамт олонд 10 сая хүртэл төгрөгийн санхүүжилт олгож байна.
Улаанбаатар хотын есөн дүүргийн сургалтын бүртгэл өнөөдөр дуусах тул харъяа дүүргүүдийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст, фэйсбүүк хуудсаар бүртгүүлж болно.
Дүүрэг тус бүрээс 50 хүн бүртгэх юм байна.
СУРГАЛТЫН ХУГАЦАА:
- Сүхбаатар дүүрэгт: 2018 оны 06 сарын 08,09,10-нд
- Чингэлтэй дүүрэгт: 2018 оны 06 сарын 12,13,14-нд
СУРГАЛТ БОЛОХ ГАЗАР:
- Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Бизнес тауэр, 19 давхар, “Стартап Маркетинг Спэйс” төв.
ХЭН ОРОЛЦОЖ БОЛОХ ВЭ?
- Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн харъяат залуус
- 15-34 насны залуучууд
- Шинэ санаатай
- Өөрийн бизнес санааг бодит болгох хүсэлтэй
- 72 цагийн турш хөтөлбөрт оролцох боломжтой
- Шинэ зүйлсийг суралцах хүсэл эрмэлзэлтэй
- Өөрийн бизнес санааг хамтран хэрэгжүүлэх багийн гишүүдтэй байвал давуу тал болно.
ШАЛГАРУУЛАЛТАНД АНХААРАХ ЗҮЙЛС
- Шийдэх гэж байгаа асуудал, бизнес санааныхаа талаар сайн ойлголт мэдлэгтэй байх
- Шинэ, уламжлалт бус, өвөрмөц санаа гаргасан байх
- Баг, гишүүдийн итгэл, үнэмшил, мэдлэг чадвар, хүсэл эрмэлзэл
САНХҮҮЖИЛТ:
Хэрэв таны шинэ санаа шилдэгээр шалгарвал 10,000,000₮ хүртэл төгрөгийн санхүүжилтийг хүүгүй, ямар нэг барьцаагүй авч бизнесэээ эхлүүлэх боломжтой.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
- Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар
- Монголын Үндэсний Маркетингийн Холбоо
ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
- Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс
- Чингэлтэй дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс
БҮРТГЭЛ:
Арга хэмжээний бүртгэл нь үндсэн хоёр шатаар явагдана
- I-р шат 06 сарын 05-нд: Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн харъяатай 15-34 насны залуусыг бүртгэнэ.
- II-р шат 06 сарын 07-нд: Дүүрэг тус бүрт оролцож буй нийт оролцогчдоос шилдэг 50-г сонгож, 72 цагийн сургалтанд хамруулна.
БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС:
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ: 90091019, 99088476