Нийслэлийн 555 ээжид “Алдарт эх“-ийн одон гардуулна

2018 оны 5 сарын 31

Эх үрсийн баярыг тохиолдуулан НИТХ-аас санаачлан нийслэлийн 555 ээжид "Алдарт эх"-ийн одон гардуулахаар төлөвлөж байна.  Энэ жилийн хувьд НИТХ-аас  өмнөх жилүүдэд олгодог байсан  "Алдарт эх"-ийн одон олгох ээжүүдийн тоог нэмэгдүүлж, 555 ээжид олгох болсноороо онцлог юм.

Одон гардуулах хүндэтгэлийн ёслол зургадугаар сарын 1-ний 12:00 цагаас СТӨ-нд болно. Тус арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн захирагч бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга Су.Батболд, НИТХ-ын тэргүүлэгчид болон төлөөлөгчид оролцоно.

"Алдарт эх"-ийн одон гардан авсан ээжүүдэд зориулж "Улаанбаатар" чуулгын уран бүтээлчдийн урлагийн бүтээлээс толилуулахаар болжээ.

НИТХ-ын ХМОНХТ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57942
0 эможи

keyboard_arrow_up