“Жорлонгоо ариутгаж-Хөрсөө хамгаалъя” аян зарлалаа

2018 оны 5 сарын 30

Arslan.mn

Зургаадугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл “Жорлонгоо ариутгаж-Хөрсөө хамгаалъя” уриатай аяныг зарлаж байна.

Нүхэн жорлонгийн бохирыг задалж, үнэр дарах, нянгийн бохирдлыг бууруулах, хөрсний үржил, шим тэжээлийг нэмэгдүүлэх зориулалттай амьд бактери бүхий био бэлдмэлийг гэр хороодын дэлгүүр, худалдааны төвүүдээр борлуулах, иргэд өөрсдөө нүхэн жорлонгоо ариутгаж, нянгийн бохирдлоос урьдчилан сэргийлэх дадал зуршилд хэвшүүлэх, нүхэн жорлонгоос үүдэх суурьшлын бүсийн хөрсний бохирдлыг бууруулахад энэхүү аяны зорилго оршино.

 

Нийслэлийн 9 дүүргийн нийт гэр хороод болон зуслангийн бүсийн бүх айл өрх хамрагдах юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57926
0 эможи

66
2018-05-31 09:20
Нэгдсэн журмаар улсаас хийж өгөх юм уу өөрсдөө хийх юм уу? Мэдээллээ тодорхой өгөөч. Нэг их ажил яриад хийсэн зүйлгүй өнгөрдөг шүү дээ. Хэдэн жилийн өмнө үнэр дардаг, сайн шингээж багасгадаг ариутгалын бодис нэгдсэн журмаар хийсэн. Тэр хаана зардаг юм бэ? Эрээд олдоггүй юм. Хэлж өгөөч
keyboard_arrow_up