“Жорлонгоо ариутгаж – Хөрсөө хамгаалъя” аян зарлалаа

2018 оны 5 сарын 30

Arslan.mn

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 хөгжүүлэх зорилтын хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/131 дүгээр тушаалын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн гэр хорооллын хөрсний бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зургаадугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл “Жорлонгоо ариутгаж-Хөрсөө хамгаалъя” уриатай аяныг зарлаж байна.

Нүхэн жорлонгийн бохирыг задалж, үнэр дарах, нянгийн бохирдлыг бууруулах, хөрсний үржил, шим тэжээлийг нэмэгдүүлэх зориулалттай амьд бактери бүхий био бэлдмэлийг гэр хороодын дэлгүүр, худалдааны төвүүдээр борлуулах, иргэд өөрсдөө нүхэн жорлонгоо ариутгаж, нянгийн бохирдлоос урьдчилан сэргийлэх дадал зуршилд хэвшүүлэх, нүхэн жорлонгоос үүдэх суурьшлын бүсийн хөрсний бохирдлыг бууруулахад энэхүү аяны зорилго оршино. Нийслэлийн 9 дүүргийн нийт гэр хороод болон зуслангийн бүсийн бүх айл өрх хамрагдах юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57915
0 эможи

keyboard_arrow_up