С.Батболд Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөнө

2018 оны 5 сарын 24

Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал ирэх сарын 7-ны болно. Хурлаар тус намын хяналтын хорооны тайлан, нийслэлийн МАН-ын даргын асуудлыг хэлэлцэхээр батлаад байгаа. Хуралдааны гол зорилго нь шинэ намын даргаа сонгох юм. Тэгвэл Нийслэлийн засаг дарга С.Батболд Нийслэлийн намын даргад өрсөлдөхөө MNС телевизийн “Мөнхтөрийн цаг” нэвтрүүлэгт оролцох үеэр мэдэгдлээ. 
Нийслэлийг  удирдаж байгаа хүний хувьд нийслэлийн МАН-ын хорооны даргаа авах нь зүй ёсны хэрэг хэмээн үзэж буй аж.
Нийслэлийн намын хорооны даргад нэр дэвшигчийг МАН-ын Удирдах зөвлөлөөс сонгож, нэрийг нь дэвшүүлэх ёстой. Удирдах зөвлөлөөс хэнийг нэр дэвшүүлнэ, тэр хүнийг 34-р Бага хурлын төлөөлөгчид сонгох учиртай.  
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57710
0 эможи

зочин
2018-05-25 09:33
Хотын даргаа хийж чадахгүй байж,нийслэлийн намын дарга болох гээд,цаашлаад ерөнхийлөгч болно гэж горьдоод
keyboard_arrow_up