Нарны замын ачааллыг багасгахаар зөвхөн баруун эргүүлж байна

2018 оны 5 сарын 24

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс Нарны замын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, Энхтайваны гүүрний зүүн хэсэг, Нарны замруу хойноос орох урсгалыг зөвхөн баруун гар тийш эргүүлж, ачааллыг бууруулах зорилгоор ажиллаж байна.

Ингэснээр Замын цагдаагийн уулзвар болон урагш Махатма Гандийгийн гудамж руу орох ачааллыг багасгана гэж тооцжээ. Буцаж эргэх хөдөлгөөнийг Энхтайваны гүүрний баруун хэсэгт байрлах “Петровис” шатахуун түгээх станцаар зорчиж, үйлдлийг гүйцэтгэж болох юм байна. Ингэж огтлолцлыг арилгаснаар тус уулзварын гэрэл дохионы зүүн эргэх горим хасагдаж хүлээлгийн хугацаа багасан Нарны замын хөдөлгөөний эрчим хоёр талдаа нэмэгдэх давуу талтай ажээ. Иймд жолооч, тээвэрчдийг  зорчих чиглэлийг зөв төлөвлөж замын хөдөлгөөнд оролцохыг хүсэв.

М.АМАРЖАРГАЛ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
57695
1 эможи

keyboard_arrow_up