“Унадаг Дугуйтай Улаанбаатар” дугуйн парад байгаль орчинд ээлтэй байхыг уриаллаа

2018 оны 5 сарын 22

Arslan.mn

"Унадаг дугуйтай Улаанбаатар" дугуйнпарад6дахжилдээамжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн унадаг дугуйнпарадыгМонголын Залуучуудын Холбоо UNDP in Mongolia-ийн Biofin Mongolia болон Залуу Дугуйчин клубийн залуучуудтай хамтран зохион байгуулсан ба Нийслэлийн Биеийн Тамир Спортын Хороо, Монголын дугуйн холбоо, "Cannondale”, "Alton”"Merida”,"Attila”, "Шоо” зэрэг дугуйн дэлгүүрүүд, дугуйн клубүүд дэмжиж ажилласан байна. Мөн залуучуудад дугуйгаар үйлчилсэн "Green Bike”-ын хамт олонд баярлалаа.

Унадаг дугуй болбайгальорчинд ээлтэй зөв зохистой хэрэглээ юм. Тиймээс хүүхэд залуучуудыгбайгальорчинд ээлтэй спортоор хичээллэхийг уриалах, олон нийтэд дугуйн хэрэглээг сурталчлах, унадаг дугуйн зам, тэмдэг тэмдэглэгээ, зогсоолыг эрчимтэйгээр нэмэгдүүлэх уриалгыг төр засгийн удирдлагуудад хүргэх зорилготой угпараданднийт2500гаруй дугуйчид дараах уриалгын дор нэгдэж оролцлоо.

1.Бүтээе Залуусаа

2.Хандлагааөөрчилцгөөе

3.Эх болсон эх дэлхийгээ хайрлая

4.Цэвэр агаар цэнгэг усаадээдэлье

5.Дугуйтай зорчигчдоо хайрлая

6.Байгальорчноохайрланхамгаалъя

7.Уул усаа хамгаалъя

8.ЭКОхэрэглээг нэмье

9.Байгальдаа соёлтойамарцгаая

10.Дугуйн замаанэмье

11.Замын хажуугналуу болгоё

12.Дугуйн зогсоолыг нэмье

13.Авто машингүй өдрийг нэмье

Энэ удаагийн унадаг дугуйнпарадынонцлог нь олны танилэрхмүүдээсгадна хүүхэд залуучууд дугуйг өөрийн хэрэглээ болгож дугуйчдын тоо хэдэн арван мянгаар өссөн байдал, Дугуйчидбайгальорчинд ээлтэй хэрэглээг хэрэглэж занших,Эх дэлхийгээ хайрлах, Байгалийн төлөөх хөрөнгө оруулалт санхүүжилтийг нэмэгдүүлэх, Байгаль хамгаалах үйлсэд хүн бүр оролцож, хандлагаа өөрчлөх,Уул, ус, ургамал, амьтнаа хайрлахыгуриалж байгаагаараа онцлог юм.Дашрамддурдахад2012 оноосхойш"Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээндзохион байгуулагдсан нөлөөллийн ажлуудын үр дүн эхнээсээ гарч байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд унадаг дугуйн зам болон унадаг дугуйн зогсоолууд нэмэгдсээр байна. Мөн ирэх жилүүдэд Нийслэлийн Засаг даргынтамгынгазар хот төлөвлөлтөд 320 км унадаг дугуйн замыг бүтээн байгуулахаар төлөвлөжээ. Энэ жилийн тухайд Сэлбэ, Бага тойруу, Чингисийн өргөн чөлөө зэрэг замуудад 10,6 км унадаг дугуйн зам хийхээр төлөвлөсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57580
0 эможи

keyboard_arrow_up