Налайхын замыг тавдугаар сарын 21-нд нээнэ

2018 оны 5 сарын 18

Баянзүрх дүүргийн 11-р хороо, Налайхын авто зам, Бумбат, Цэцээ гүн рүү салдаг уулзварын баруун талд ус зайлуулах хоолойн хучилтын хавтан цөмөрч, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй болсон. Иймд Замын цагдаагийн албатай зөвшилцөж, 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс замын тус хэсгийг хаан, түр зам гарган хөдөлгөөн нэвтрүүлж байгаа юм. 

Хучилтын хавтанг "Байгууламж Од" ХХК-д захиалан хийлгэж, хучилтыг бүрэн сольж байна. 

Замын хөдөлгөөнийг 5 дугаар сарын 21-нд буюу гурав хоногийн дараа бүрэн нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэвийн явуулахаар төлөвлөжээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн авто замын хөгжлийн газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57444
0 эможи

keyboard_arrow_up