МАРГААШ ХААГДАХ гурван зам

2018 оны 5 сарын 18

2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр замын хөдөлгөөнийг түр хаах тухай Нийслэлийн авто замын газраас мэдээллээ.


1. СБД, 1-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамжинд “Таван богд” ХХК ийн “Марафон гүйлт"-ийн дараа буюу 20:00 цагт зам хааж, дулааны шугам татах ажил хийхээр төлөвлөжээ. Замын хөдөлгөөнийг 5 дугаар сарын 20-ны 07:00 цагт нээнэ.

2. СБД, 11-р хороо, Ногоон нуурын гудамжинд “Гом Илч” ХХК зам хаана. Дулааны шугам татах ажил хийнэ. Замын хөдөлгөөн 6 дугаар сарын 4-ний өдрөөс хэвийн үргэлжилнэ.

3. СБД, 2-р хороо, "Жигүүр гранд" группын барилгын зүүн талын туслах замыг "Наран шилтгээн" ГҮТББ сэтэлж, дулааны шугам татах ажил хийхээр боллоо. 
Тус замыг 5 дугаар сарын 20-ны 07:00 цагт нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саадгүй нэвтрүүлэхээр болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
2
57427
4 эможи

keyboard_arrow_up