СХД-ийн иргэд Иргэний андгай өргөлөө
2018 оны 5 сарын 16
СХД-ийн удирдлагууд Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан шинээр төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээ, 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ авч буй хүүхдүүдэд үнэмлэхийг нь гардуулж өглөө. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд жилд 4600 орчим хүүхэд иргэний үнэмлэхээ авдаг байна. Харин энэ оны эхний 5 сарын байдлаар 1300 хүүхэд үнэмлэхээ гардан авчээ. Өнөөдрийн хувьд 16 нас хүрч буй хүүхдүүдийн төлөөлөл болж, 32 хорооны 64 хүүхэд иргэний үнэмлэхээ авч, иргэний андгай өргөсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
57312
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс