“Ван трейд”ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгов

2018 оны 5 сарын 15

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр “Ван трейд” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргалаа.

“Ван трейд” ХХК-д Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богд хааны ордон музейн хойд талд байрлах 16000мгазрыг үйлчилгээ, цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмшүүлсэн нь Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолыг зөрчсөн аж. Мөн тус компани түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрын хамгаалалтын бүсэд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.2, 45 дугаар зүйлийн 45.3.1, 45.3.3, 45.3.7-д заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан тул газар эзэмших эрхийн гэрчилгээг нь ийнхүү хүчингүй болгожээ. Захирамжийн дагуу тус компанитай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээг зохих журмын дагуу цуцалж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газрын албаны даргад даалгасан байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57266
0 эможи

mongol
2018-05-15 12:02
Gazar zemshih zuvshuurul olgoson etgeediig shalgaad buruutai bol shuuhed shiljuulj. Nuhun sergeelt hiilgevel. Etsesiin ur dun garna.
huyag
2018-05-15 11:49
Ene zahiramj gargasan hund n hariutslaga tsootsoj baiwal dahin iim zuil garahgui dee
keyboard_arrow_up