Нарантуул худалдааны төвд И-баримтын кассын машин, програм, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн, худалдаа болж байна

2018 оны 5 сарын 10

Arslan.mn

Жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь долоо хоногт Татвар төлөгчдийн өдрүүдийг орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ ТАТВАР ТӨЛӨХӨӨС ЭХЭЛНЭ” уриатайгаар тэмдэглэж байна.
Энэхүү татварын төлөгчдийн өдрүүдийн хүрээнд Нийслэлийн татварын газар, дүүргийн татварын албад, Хэрэглэгчийн ситемийн нийлүүлэгчдийн холбоо ТББ, Нарантуул ОУ-ын худалдааны төвтэй хамтран  өнөөдөр “Нарантуул ОУХТ”-ийн Нэг цэгийн үйлчилгээний төвийн талбайд “И-баримтын кассын машин, програм, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн, худалдаа”-г зохион байгуулж байна.

Arslan.mn
Энэхүү арга хэмжээний хүрээнд АХА тэмцээн, хөгжөөнт тоглоом, урлагийн үзүүлбэр зэрэг олон арга хэмжээ боллоо.

Arslan.mn
Үзэсгэлэн худалдаагаар сугалааны дугаар бүхий QR кодтой төлбөрийн и-баримт хэвлэх кассын машин, хэвлэх төхөөрөмж, програм нийлүүлдэг компаниуд ашиглахад хялбар, уян хатан, төлбөрийн карт уншигч төхөөрөмжтэй холбон ажиллах, ухаалаг утасны програм зэрэг хувиараа бизнес эрхлэгч, татвар төлөгч хүн бүрт бүрт зориулсан  тоног төхөөрөмж, програмын  цогц үйлчилгээг иргэдэд  ойртуулан ажиллаж байна.

Arslan.mn
УИХ-аар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр батлагдаж, 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс  эхлэн мөрдөгдөж байгаа.
Энэхүү шинэчилсэн найруулгаар татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээд НӨАТ суутган төлөгчөөс үл хамааран борлуулалт хийх бүртээ сугалааны дугаар бүхий QR-кодтой төлбөрийн и-баримтыг олгохоор хуульчилсан бөгөөд худалдаа эрхлэгч хувь хүн, хуулийн этгээдийг татварын нэгдсэн системд холбогдсон байх, Татварын ерөнхий хуульд заасны дагуу Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэхийг үүрэг болгосон.

Arslan.mn
Тус үзэсгэлэн худалдаа өнөөдрийн 19 цаг хүртэл үргэлжлэх  бөгөөд  үзэсгэлэн худалдаанд оролцож буй зарим компаниудын төлөөллөөс хамгийн хялбар ашиглах боломжтой, боломжийн үнэтэй, утаснаас сугалааны дугаар бүхий и-баримт хэвлэх боломжтой зарим төхөөрөмжийн талаар  мэдээллийг хүргэж байна. .

Arslan.mn
Датабэйнк ХХК-ний төслийн менежер Т.Номин-Эрдэнэ:
Манай байгууллага нь Хаан банктай хамтарсан ePOS нэртэй 3G карт уншигч машинаар өнөөдрийн үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа. Энэхүү карт уншигч машин нь бэлэн ба бэлэн бус төлбөр тооцоо хийж өөр дээрээ шууд ибаримтаа хэвлэн гаргадгаараа давуу талтай юм. Карт уншигч машины хувьд ямар нэгэн үнэ төлбөргүй харин ибаримтын програм жилийн 66000 /нөаттай үнэ/ Хаан банкны байгууллагын болон хувь хүний данстай байх ёстой юм. Бизнес  эрхлэгч хувь хүн, хуулийн этгээдүүдэд энэхүү Хаан банкны карт уншигч машин+ибаримт санал болгож байна. 

Arslan.mn
Майсофт системс компани менежер А.Хандсүрэн:
Манайх хоёр төрлийн шийдэлтэй и-баримт хэвлэх ашиглахад хялбар, уян хатан програм хосолсон төхөөрөмжийг санал болгож байна. Тухайлбал утасны шийдэл, комьпютерийн шийдэл байна. Бизнес эрхлэгч хувь хүн, хуулийн этгээдэд  програм пос машинтай хамт багцын үнийг гаргасан. Жишээ нь бар, рестранд зориулсан өөр дээрээ дэлгэц, програмтай багц 999 мянган төгрөг, мөн  кассын машинтай мөнгөний хайрцаг, принтер орсон багц 730000 гэсэн хоёр төрөлтэй байна.  Зөвхөн и-баримтыг утаснаас гаргадаг програмыг төхөөрөмжтай хамт сурилуулах  бол 204000, компьютертэй шууд холбох төхөөрөмж хамт програм 240,000 үнэтэй зарагдаж байна. Харин дангаараа програм авах бол сарын 5000 мянга, жилийг 50000 мянгаар худалдан авах хэрэглэх боломжтой.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57115
1 эможи

williams owen
2018-05-10 17:47
Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 100,000.00 хамгийн багадаа $ 100,000,000.00, 18years болон түүнээс дээш хугацаанд тохиромжтой хугацаатай. Бидэнтэй холбоо бариарай. Fundservice0@gmail.com Бизнесийн зээл хэрэгтэй юу? Хувийн зээл хэрэгтэй юу? Та машин худалдаж авахыг хүсч байна уу? Та дахин санхүүжүүлэхийг хүсч байна уу? Та моргейжийн зээл хэрэгтэй юу? Бизнесийн санал эсвэл өргөтгөлийг эхлүүлэхийн тулд танд маш их нөөц хэрэгтэй юу? Та итгэл, санхүүгийн дарамтаа алдсан гэж бодож байна уу? Бизнесийн хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбоо барина уу
keyboard_arrow_up