Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр энэ сарын 12-ны Бямба гарагт болно

2018 оны 5 сарын 10

Arslan.mn

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр 9 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.

Нийслэл хот 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан бөгөөд нийслэлийн иргэдээ “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр нийтийн эзэмшлийн талбай, өөрийн хашаандаа мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, усалгаа хийх зэргээр амьдрах орчноо сайжруулж, орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, орон сууцны орчны газар ашиглалтыг сайжруулж, төлөвлөлтийн дагуу тохижилт хийх боломжийг бүрдүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор орон сууцны хорооллын ойр орчмын нийтийн эдэлбэрийн газрыг харьяалах Сууц өмчлөгчдийн холбооны мэдэлд шилжүүлэх “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүлсэн билээ.

Бүх нийтээр мод тарих өдрийг угтаж “Тарьц, суулгац-2018” үзэсгэлэн худалдааг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ой судалгаа хөгжлийн төв хамтран зохион байгуулж, 40 гаруй аж ахуйн нэгж оролцон 20 гаруй зүйлийн модлог, 50 гаруй зүйл цэцэгт ургамлын худалдаа хийгдсэн. Харин тавдугаар сарын 12-ны өдөр дүүрэг бүрт “Тарьц суулгац-2018” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Монгол наадам цогцолбор, УСУГ-ны харьяа Төв цэвэрлэх байгууламжийн талбайд мод тарих үйл ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57076
0 эможи

nymaa
2018-05-10 21:01
Ard irgediin zugeec mod tarix ajiliig caishaaj baigaa. Omnox jiluudediin dutagdluudiig davtahgui baixiig l bainga canuulaad baigaag niicleliin toxijilt uilchilgeeg xariutscan xumuuc ,Duurguudiin toxijilt uilchilgeenii gazriin ajitnuud ixeexen anxaarch ajillamaar baina, moddiin ycalgaa mash dutmag bainaa, Odoo baigaa modnuudaa archilj baigaad caixan urguulchixval niicleliinxend ogch baigaa tom beleg . Niiclelee nogoon xot yalanguya tsever tsemtsger xot bolgoxod ard irged bidnii uureg xariutslaga tun chuxal bainaa. ard irged mini !! Bie ,biedee zarchimch , shudarga shaardlaga tavij chaddag bolieo.
keyboard_arrow_up