Хөшөөг зориудаар татаж унагаасан этгээдийг эрэн хайж байна

2018 оны 5 сарын 07

Сөүлийн гудамжинд байрлах “Аз жаргалтай Улаанбаатар” хот чимэглэлийн баримлыг 05 сарын 03-ны шөнө үл мэдэгдэх хүмүүс сүйтгэсэн бөгөөд хөшөөг зориудаар татаж унагаасан бичлэг үлджээ. 

Энэхүү баримал болон 45-р сургуулийн өмнө байрлуулсан гэр бүлийн дүрс бүхий барималуудыг Нийслэлийн төсвийн хөрөнгө 20 сая төгрөгөөр бүтээж байсан юм.

Одоогийн байдлаар камерийн бичлэгнээс тус залууг замын эсрэг талд байрлах Үйлчилгээний газраас гарч байсныг тогтоогоод байна. Гэмт этгээдийг олоход тусалж хамтарч ажиллана уу гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56971
0 эможи

keyboard_arrow_up