ЕБС-ийн орчимд хурд сааруулагч, гэрлэн дохио суурилуулах ажил эхэллээ

2018 оны 5 сарын 07

Нийслэлийн 3, 5, 17, 20, 23, 24, 37, 48, 58, 62, 67, 87, 102, 105, 106, 117 дугаар сургуулиудыг “Хотын төвийн ачаалал ихтэй авто зам дагуу оршдог, сурагчид осолд өртөх эрсдэлтэй бүсэд байрладаг” гэж Замын цагдаагийн албанаас тодорхойлжээ. Тиймээс Ерөнхий боловсролын эдгээр сургуулиудын зогсоолын талбайг тохижуулж, дэржигнүүр хурд сааруулагч, лэд самбар, хайс, гэрлэн дохио байрлуулж, тэмдэг тэмдэглээ хийсэн байна.

Ингэснээр сурагчид зам, тээврийн осолд өртөж бэртэж, гэмтэх, амиа алдах тохиолдол тодорхой хувиар буурчээ. 

Энэ онд:

  • Баянгол дүүргийн 113, “Сэтгэмж” цогцолбор сургууль,
  • Баянзүрх дүүргийн 84, 111,
  • Сонгинохайрхан дүүргийн 65,107,122,
  • Сүхбаатар дүүргийн 71,
  • Хан-Уул дүүргийн 114 дүгээр сургуулиудийн орчныг аюулгүй болгохоор төлөвлөөд байна.

Сургууль орчны тохижилтын ажил 8 дугаар сарын 20-н гэхэд хийгдэж дуусах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56958
0 эможи

keyboard_arrow_up