АВТОБУСНЫ чиглэл, ирэх цаг минут гардаг ТӨХӨӨРӨМЖТЭЙ боллоо

2018 оны 5 сарын 04

Arslan.mn

“Улаанбаатар Смарт Карт” ХХК-аас “Хүннү молл” худалдааны төвийн автобусны буудалд карт цэнэглэх үйлчилгээний цэгийг байгуулаад туршилтын ажлаа эхлүүлээд удаагүй байгаа билээ. Энэ цэгээс иргэд U money карт худалдан авч, цэнэглүүлэхээс гадна, лед дэлгэцээр нь тухайн буудалд ирдэг автобусны мэдээлэл, нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг авах боломжтой юм. Өөрөөр хэлбэл  карт борлуулан цэнэглэх төв дээрээ автобус хаана яваа, ирэх цаг минутыг нарийвчлан үзүүлэх төхөөрөмжийг  дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн суурилуулан үйл ажиллагаанд оруулжээ.

Мөн тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн эхлэх, дуусах цаг, яг тухайн цагт автобус аль буудал дээр байгааг, автобусны буудлуудын мэдээлэл, тус автобусны буудалд ямар ямар чиглэл ирдэг зэргийг мэдээллэдэг “UB Smart Bus” аппликэйшныг  “Улаанбаатар смарт карт” гарган хүмүүсийн хамгийн их хэрэглэдэг аппликейшнүүдийг нэг болоод байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56902
3 эможи

keyboard_arrow_up