Зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж, үйлчилгээ эрхэлсэн иргэдэд мэдэгдэл хүргүүллээ

2018 оны 5 сарын 04

Нийслэлийн Засаг даргаас өгөгдсөн үүрэг даалгаврын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид болон Нийслэлийн Захирагчийн ажлын албаны холбогдох мэргэжилтнүүд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Энхтайваны гүүрнээс Замын цагдаагийн уулзвар хүртэл Нарны замын урд талаар авто машин, дугуй, ил задгай худалдаа эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг газар дээр нь шалгаж “Газрын тухай” хуулийн 27.1, 27.4 дэх заалтуудыг зөрчин зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж, үйлчилгээ эрхэлсэн зөрчлийг арилгуулах зорилгоор газар чөлөөлөх /автомашиныг зориулалтын газар худалдаалах/ шаардах хуудас хүргүүллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56886
0 эможи

keyboard_arrow_up