Авто үйлчилгээ эрхлэгчдийг сургалтад хамрууллаа

2018 оны 5 сарын 03

Arslan.mn

Нийслэлийн Тээврийн газраас санаачлан нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Автотээврийн Үндэсний төв, Монголын Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо, Монголын авто их биеийн засвар эрхлэгчдийн холбоо болон Атиконсалтинг компаниудтай хамтран авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдэд сургалт зохион байгууллаа.

Тус сургалтыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт авто үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд Автотээврийн тухай, Галын аюулгүй байдлын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль, дүрэм, журам, стандартыг сурталчлах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор  доорх сэдвүүдээр явуулсан юм. Үүнд:

-Авто үйлчилгээний салбарт мөрдөгдөж буй хууль эрх зүйн актууд түүнд тавигдах шаардлага

-Галын аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж болон түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас батлан гаргасан дүрэм журам, стандарт, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, түүний төрөл, ангилал ажиллуулах зарчим, зориулалт

-Аюултай хог хаягдлын хяналт, хууль эрх зүй

-Автотээврийн салбарт мөрдөгдөх стандарт болон тохирлын үнэлгээний асуудал

Сургалт  2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хан-уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд зохион байгуулсан ба сургалтад Хан-уул дүүргийн 47 авто үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэд оролцсон юм гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56842
0 эможи

keyboard_arrow_up