Хүүхдийн парк ХӨЛЧҮҮ байна

2018 оны 5 сарын 26

Arslan.mn

Хавар, зуны дэлгэр цагт энхрий бяцхан үрсийнхээ хамт чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой Улаанбаатар хотын цөөхөн хэдэн газрын нэг нь Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний хэлж заншсанаар “Хүүхдийн парк”.

Гэтэл өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн тус газрын эзэмшил бүхий бүсэд “Никитон” хэмээх клуб үүд хаалгаа нээж иргэдэд үйлчилж эхэлсэн байна. Тус клуб нь тусгай зөвшөөрлийн дагуу согтууруулах ундаагаар үйлчилдэг бөгөөд шөнийн 03:00 цаг хүртэл ажилладаг аж.

Хэдий хууль ёсны дагуу гэх боловч байршил зөв эсэхийг бодолцож үзэх нь зүйн хэрэг юм. Энэ талаар Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн захиргаанаас тодруулахад “Бид өөрсдийн байраа зөвхөн түрээслүүлдэг” гэв. Түүнчлэн нийслэлийн холбогдох албаны хүмүүсээс лавлахад “Тус байгууллага нь хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй” хэмээн товчхон хариулсан юм.

Гэтэл Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн гуравдугаар бүлэгт “ ....гудамж, талбай, цэцэрлэгт газарт согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно” гэж заасан байгаа юм. Хэрвээ уг хуулийн энэ заалт хүчинтэй бол тус газрын үйл ажиллагааг шалгаж нягтлах нь зүйтэй.

Эсвэл уг заалтад “Үндэсний соёл амралтын хүрээлэн” гэх нэрийг нэмэх хэрэгтэй юу. Ямартай ч хүүхдэд зориулсан газарт согтуу хүмүүс холхилдож, хөгжмийн нүсэр чимээ хангинах нь хэр зөв бэ...

Удахгүй Олон Улсын хүүхдийг эрхийг хамгаалах өдөр болно. Тус паркийн үйл ажиллагаа жигдэрч бяцхан үйлчлүүлэгчдээ хүлээн авч зуны турш цэнгүүлнэ. Гэтэл энэ үеэр нь эргэн тойронд нь архины цагаанд хөлчүүрсэн насанд хүргэгчид холхилдох нь нь хэр таатай зүйл байх бол. Бодох л асуудал.

Эх сурвалж: zaluu.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
56838
2 эможи

Зочин
2018-05-27 00:15
Yag zuv unexeer muuxai sonsogdoj bn xuuxdin park gecheed dotor arxi pivo zardag gazar yavch baij boloxgui bas muuxai ch xaragdaj bnlee gadnaas xaraxad xuuliaraa bol boloxgui zuil mergejil xianalt n shalgaachee
bachka
2018-05-26 23:37
buruu shde,gazar mundsan bish de.udahgui zailah bailgui de,ih zohimjgui haragdaj bnle park dotor
Ari
2018-05-26 13:32
6 sariin 1 shuu dee.1nd medeej arhi sogtuuruulah undaagaar uilchlehgui l bailgui dee.Yag iimerhuu gazar uil ajillagaagaa yvuulj bgaa nohtsold harin ch huulia zorchilgui yvdiim shdee.
keyboard_arrow_up