“Нарны зам” сургалтын төв бүрэн хангалттай үнэлгээ авлаа

2018 оны 5 сарын 02

Arslan.mn

Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх  сургалтын байгууллагын үйл ажиллагаанд Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар,  Цагдаагийн ерөнхий газрын Иргэдэд үйлчлэх төв, Авто сургуулиудын нэгдсэн холбоо хамтран аттестатчиллын шалгалт хийлээ. Түвшин тогтоох шалгалтанд “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн D ангиллын жолооч бэлтгэдэг “Нарны зам” сургалтын төв бүрэн хангалттай үнэлгээ авлаа. Шалгалтаар тээврийн хэрэгслийн жолооч  бэлтгэх сургалтын байгууллагын жолоодлогын дадлагын талбай, техник хэрэгсэл, сургалтын төвийн танхим, бичиг хэргийн стандартыг шалгасан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Жолоодох эрхийн шалгалтын төвийн журам,  Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагад тавигдах стандартыг шалган гэрчилгээг  шинэчлэн олгохоор болсон юм гэж “Зорчигч тээврийн нэгтгэл”-ээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56793
0 эможи

keyboard_arrow_up