Баянзүрхийн шинэ гүүрийг барих ажил эхэллээ

2018 оны 5 сарын 01

Arslan.mn

Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх  20,9 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд  Туул гол дээрхи Баянзүрхийн гүүрийг 4 эгнээ болгон өргөтгөх төслийн ажлыг эхлүүллээ.

Шинээр барихаар төлөвлөж буй гүүр нь Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3,4 км авто замд Туул гол дээгүүр байрлах бөгөөд  дугуйн болон явган хүний замтай байх юм.

Arslan.mn

Улаанбаатар, Налайх  чиглэлийн авто замыг БНМАУ болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд  1963, 1965 онуудад барьсан бөгөөд  50-иас дээш жил болж, ашиглалтын шаардлага хангахаа больсон тул  Налайхын авто замын техник ашиглалтын түвшинг нэмэгдүүлж, нэг чиглэлдээ 2 эгнээ болгон өргөтгөх бэлтгэл ажлыг хангаад байна. Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх  авто зам болон  Туул гол дээрх  Баянзүрхийн шинэ гүүрийг  ашиглалтад оруулснаар  Улаанбаатар хотын зүүн бүсийн авто замын ачаалал буурч,  хөдөлгөөний, аюулгүй байдал сайжирч,  зорчигч, тээвэрлэгчдийн цаг хугацаа, шатахууныг хэмнэх, ая тухтай байдлыг хангах  өндөр ач холбогдолтой юм.  Гүүрийн төслийн ажлыг Бээжин Юни-Констракшн групп компани гүйцэтгэнэ гэж  Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56743
1 эможи

зочин
2018-05-01 19:24
Олон жил Налайхчууд гэлтгүй зүүн аймгууд, Тэрэлж, Чингэсийн хөшөө сонирохсон дотоод гадаадын олон жуулчид баяртай байх боллоо. Энэ ажлыг биечлэн хөөцөлдөж ажил хэрэг болгож байгаа УБ хотын ИХТ-ийн дарга Амарсайханд олон олон зорчигдын өмнөөс чин сэтгэлийн талархал дэвшүүлж, ажил, маьдралд нь ажилт, аз жаргалыг ерөөе.
keyboard_arrow_up