ҮЙЛ ЯВДАЛ: Үндэсний бичиг үсгийн баяр-2018 цуврал арга хэмжээ эхэлж байна
Чингэлтэй дүүргийн шүүхэд
09:30 цагт С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал болно.
СТӨ-нд
11:00 цагт Өнөөдөр Үндэсний бичиг үсгийн баяр-2018 цуврал арга хэмжээ эхэлж байна. Энэ хүрээнд "Үндэсний бичиг үсэг, өв соёл, хэрэглээ" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.
MN-Мэдээллийн төвд
11:00 цагт Эрдэм шинжилгээ, судалгааны ажлаараа дотооддоо төдийгүй олон улсад манлайлж буй шилдэг эрдэмтэн судлаачдад жил бүр “ОНОМ” сангийн нэрэмжит “Шинжлэх ухааны шагнал” олгох талаар тус сангаас мэдээлэл хийнэ.
Шангри-Ла зочид буудлын хэвлэлийн бага хурлын танхимд
11:00 цагт Яллагч уран сайхны киноны албан ёсны хэвлэлийн бага хуралд урьж байна.
Хэвлэлийн хүрээлэн мэдээллийн төвд
11:00 цагаас Цэцдийн зөвлөлийн хурал цуцлагдах болсон талаар МҮБХ-ноос мэдээлэл хийнэ.
Багшийн хөгжлийн ордон, 2 давхарт
13:00 цагт Оюутны хөгжлийн зээлийг өнөөдрөөс хүүгүй, барьцаагүй буюу шинэ журмаар олгож эхэлж буйтай холбогдуулан нээлтийн ёслол, мэдээлэл хийх албан ёсны арга хэмжээ болно.
Д.Сүхбаатарын талбайд
13:00 цагаас Багш нар жагсаал хийнэ.
Тусгаар Тогтнолын ордны бага танхимд
14:00 цагт НАМЭХ болон Фридрих Эберт сангийн хамтарсан "Улс төр дэх эмэгтэйчүүдийн хөгжил дэвшлийн асуудал, сорилтууд" нэртэй уулзалт болно.