Нийтийн тээврийн гурван чиглэлд өөрчлөлт оруулав

2018 оны 4 сарын 30

Зам засварын ажилтай холбогдуулан Монелийн нийтийн тээврийн 3 чиглэлийн замналд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна.

 

Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Гадна тойруугийн 4 дүгээр хэсгийн Дарь-Эхийн авто замаас Ганц худаг, Цагаан даваа чиглэлийн 3 км авто замын ажил” 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 05 дугаар сарын 07-ны өдрийн хооронд хийгдэж байгаатай холбогдуулан тус авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлийн замналд түр хугацаанд өөрчлөлт орно. Үүнд:


1. Ч:19А “Монелийн 43 – Офицеруудын ордон – Сансар”


2. Ч:19Б “Монелийн 43 – Сансар – Офицеруудын ордон”


3. Ч:35 “Монелийн 43 – Хүнсний 4-р дэлгүүр – МУИС – 11-р хороолол”

 

Нийслэлийн тээврийн газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56684
0 эможи

keyboard_arrow_up