Хотын дарга ӨМӨЗО-ны Аялал жуулчлал хөгжлийн хорооны даргатай уулзлаа

2018 оны 4 сарын 30

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ӨМӨЗО-ны Хөх хотод хийж буй айлчлалынхаа хүрээнд тус орны Аялал жуулчлал хөгжлийн хорооны дарга Жэн И Пинтой уулзлаа. Уулзалтын хүрээнд хоёр орон аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо. ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн хорооны дарга Жэн И Пин хэлэхдээ "Та бүхнийг хүрэлцэн ирсэнд баяртай байна. Энэ айлчлалын хүрээнд бидний аялал жуулчлалын салбарт хийгдэх олон ажлын түлхэц болно гэдэгт итгэлтэй байна" хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56658
0 эможи

keyboard_arrow_up