БЗД-т гарсан галд 8 давхрын нэг айл өртжээ
2018 оны 4 сарын 19
Баянзүрх дүүрэгт байрлах 13 давхар орон сууцны 8 дугаар давхарт гал гарч байна.
"Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Хил хамгаалах газрын замын хойд талын 13 давхар орон сууцны 8 дугаар давхарт гал гарч байна гэх дуудлага өнөөдөр 12:47 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт ирсэн.
Манайхаас гал унтраах хоёр тасаг ажиллаж байна. Галын улмаас утаажилт ихтэй байгаа учир хайгуул хийж байна. Нэг айлын буруутай үйлдлээс одоогоор 4 айл хохироод бна." гэсэн мэдээллийг НОБГ-аас өглөө.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









56266
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс