Д.Төмөрбаатар: Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн иргэдийн эрхэнд халдаж байна

2018 оны 4 сарын 17

Arslan.mn

ХУД-ийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хууль бус шийдвэрийн талаар дүүргийн иргэд мэдээлэл хийлээ. 

Arslan.mn

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны иргэн Д.Төмөрбаатар: Хан-Уул дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид дүүргийн ард иргэдийг хооронд нь талцуулах үйл ажиллалааг байнга хийж байна. Дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн томилогдсон цагаасаа эхлэн дураараа аашлах, эрх мэдлээ хэтрүүлэх, албан тушаалаа ашиглан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах хуулийн этгээдийн үйл ажиллагааг урвуулан ашиглах гэх мэт олон үйлдлүүдийг санаатайгаар зохион байгуулалттайгаар хийж байна. 

2018 оны 2 дугаар сарын 7-ны өдөр А5 хэмээх "Иргэдийн нийтийн хуралд оролцох хүмүүс 2 хувь цээж зурагтай, Засаг даргад хүсэлт гаргаж, батламж авч орно гэсэн тогтоолыг баталсан байна. Энэ нь нутгийн өөрөө удирдах үндсэн хуулийн заалтын 62,2-ыг зөрчиж, хүний эрхэнд халдаж байгаа үйлдэл. Түүнээс гадна иргэдийн нийтийн хурлыг зохион байгуулах хуваарийг дураараа гаргаж өгч байна. 

Б.Цэрэн нь Хан-Уул дуу бүжгийн чуулган байгуулах дүрэм баталсан нь Нийслэлийн Соёл урлагийн газраас болохгүй гэсэн чиг үүргийг өгсөн. Энэ мэт хууль бус үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна." хэмээлээ. 

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд зохион байгуулагдсан ээлжит хуралдааны үеэр Дүүргийн ИНХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч нар нь оролцсон бөгөөд тус хорооны ИНХ-ын дарга, иргэдийг оролцоё гэхээр цагдаагийн хамгаалалт авч оруулахгүй байсан аж. 

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны ИНХ-ын дарга н.Баттөр: Хан-Уул дүүрэгт улстөржсөн байдал хэрээс хэтэрсэн, төрийн байгууллагын үйл ажиллагааг шат шатанд нь унагаах гэсэн увайгүй үйл ажиллагаагаа зогсоохыг шарадаж байна. Өөрсдөдөө зориулж хууль, журам их тогтоодог, хэрэв тэр нь өөрсдийнх нь эрх ашигт нийцэхгүй бол засвар оруулдаг." хэмээлээ. 

Arslan.mn

 

ИРГЭДИЙН ЗҮГЭЭС ХУУЛЬ БУС ХЭМЭЭН ҮЗЭЖ БУЙ ЗУРГААН ТОГТООЛ: 
  1. Хороодын Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хуралдуулахгүй байх оролдлогыг удаа дараа хийсэн./Хан-Уул дүүргийн 16-н хорооны ИНХ-ыг хуралдуулахгүй байх тухай 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 тоот, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 19 тоот 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 30 тоот албан бичгүүдийг нийт 16 хороонд хүргүүлж нутгийн өөрөө удирдах байгууллагын эрхэнд халдсан/
     
  2. Иргэдийн Нийтийн Хуралд оролцох иргэнийг зохицуулах журам баталсан. /ИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлж баталсан бөгөөд 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн А/05 тоот тогтоопоор журамд өөрчлөлт оруулж, хуралдаанд оролцох иргэдэд хязгаар тогтоосон/
     
  3. Хорооны ИНХ-ын анхдугаар хуралдааны товыг зарлаж хуралдуулсан. /ХУД-ийн хороо тус бүр 2 Хурлын дарга, 2 Засаг даргатай болсон. ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 2 дугаар cap 07-ны өдрийн A/06 moom тогтоолоор хороодын ИНХ-ын анхдугаар хуралдааны товыг зарласан/
     
  4. Хууль бус тоггоол шийдвэрүүдийг удаа дараа гаргасан. /Зөвхөн 2018 оны 02 дугаар сард гаргасан 6 тогтоол нь бүгд шүүхийн маргаантай/
     
  5. Хурлын байгууллагыг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж чадаагүй, ИТХ-ын хороодын үйл ажиллагааг тасалдуулсан. /2016 оноос хойш нэг ч хуралдуулаагүй/ 
     
  6. Албан хаагч нарт тэтгэмж, халамж өгч ажлаас халсан. /18 ажилтан, албан хаагчдыг халсан/

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56174
1 эможи
keyboard_arrow_up