Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг шалгаж байна

2018 оны 4 сарын 11

Arslan.mn

Нийслэлийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн аюулгүй байдлыг шалгах мэргэжлийн байгууллагуудын хамтарсан шалгалт үргэлжилж байна.

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн шийдвэрээр Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Аудит, дотоод хяналтын хэлтсийн даргаар ахлуулсан нийслэлийн Тээврийн газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Замын цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгалын газар, нийслэлийн Дотоод аудитын газар, Том оврын автбусаар үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбооноос томилогдсон ажлын хэсэг уг шалгалтын ажлыг гүйцэтгэж байна. Хяналт шалгалт 2018 оны дөрөвдүгээр сарын 22 хүртэл үргэлжлэх юм.

Нийслэлийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж 21 байгууллага хамрагдахаас өнөөдрийн байдлаар 10 байгууллага хамрагдаж, шалгалтаар Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан норм дүрэм, стандартыг зөрчсөн нийт 52 зөрчил илрүүлж, шалгалтын явцад 6 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар холбогдох албан тушаалтануудад мэргэжлийн заавар зөвлөгөөг өгч ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55926
1 эможи
keyboard_arrow_up