“Тохижилт, ногоон байгууламж, Хог хаягдлын менежментийн бодлого, хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2018 оны 4 сарын 04

Arslan.mn

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын менежментийн бодлого, хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгийг өнгөрсөн сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын Тамгын газрын асуудал хариуцсан орлогч, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, хог хаягдлын тээвэрлэгч байгууллагууд, хяналтын ТББ, нийслэлийн хот тохижилтын газрын 142 ажилтан албан хаагчид оролцов. Тэд 2017 онд тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын менежментийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын ололт амжилт, алдаа дутагдал, 2018 онд хэрэгжүүлэх ажлын бодлого төлөвлөлт, ажлын уялдаа холбоог хэрхэн хангах талаар нээлтэй хэлэлцлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр судалгаан дээр үндэслэсэн төлөвлөлт, төлөвлөлтөнд үндэслэсэн хэрэгжилт үр дүнтэй байгааг онцолж, хэлэлцүүлгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ажиллахыг үүрэг болгов гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55647
0 эможи
keyboard_arrow_up