Бүх нийтийн их цэвэрлэгээ энэ сарын 14-нд болно

2018 оны 4 сарын 03

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2018 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 11:00 цагт “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатайгаар бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Энэхүү 90 минутын хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг их гэрлээ асааж, 11:00 цагт дуут дохиогоо 3 удаа өгч их цэвэрлэгээнд нэгдэхийг уриалж байна гэжээ.

Цэвэрлэгээг нэгэн зэрэг нийслэл даяар 11:00 цагт эхлүүлэх бөгөөд иргэд, ААН, байгууллагууд 90 минутын турш ойр орчмынхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж, гадна талбайгаа чийгшүүлэх юм.

Их цэвэрлэгээний 90 минут 11:00 цагаас тоолж эхлэх ба энэ хугацаанд ААН, байгууллагуудыг үйл ажиллагаагаа түр зогсоож, хотоо цэвэрлэх ажилд нэгдэхийг уриалж байна гэжээ.

Мөн энэхүү 90 минутын хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг их гэрлээ асааж, 11:00 цагт дуут дохиогоо 3 удаа өгч их цэвэрлэгээнд нэгдэхийг уриалж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Хотын дарга С.Батболд "Энэ жилийн их цэвэрлэгээний ажилд бүх аж ахуйн нэгж байгууллага өөрийнхөө орчин тойрныг өнгө үзэмжтэй, хаягийг солих, цонх хаалгаа угаах зэрэг энгийн зүйлээс эхэлж хамтран оролцоосой гэж бид хүсч байна" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55628
0 эможи
keyboard_arrow_up