Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох түр замын ажил эхэллээ

2018 оны 4 сарын 03

Arslan.mn

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ өнгөрсөн сарын 29-нд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Махатма Гандийн гудамжийг Нарны замтай холбох 0.41 км түр замын ажлыг эхлүүллээ. Тус замыг барьснаар Гандигийн гудамж Нарны замтай холбогдож, Энхтайваны гүүр, Соёолжийн нүхэн гарцын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийг бууруулах ач холбогдолтой. Уг зам нь 2 эгнээ, 7 метрийн өргөнтэй, нэг талаараа явган хүний замтай байхаар төлөвлөгдсөн. Одоогийн байдлаар хуучин гүүрний хучилтын хавтанг бүрэн хуулж, 2 дугаар алгаслалын 11 ширхэг дам нурууг авч, хуучин гүүрийн 4 ширхэг тулгуурыг буулгаад байна.

Мөн хог хаягдлыг цэвэрлэх, газар чөлөөлөх ажлууд хийгдэж байгаагийн зэрэгцээ 650м2 ул хөрсний нягтруулалт, 350м газар хөрсний хуулалт хийгдээд байна. Уг замыг 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дуусгаж, хүлээлгэн өгнө гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55627
0 эможи
keyboard_arrow_up