ТАНИЛЦ: Нийслэлд баригдах ДОЛООН ТҮР ЗАМ
Нийслэлийн авто замын газраас Замын цагдаагийн гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажлыг дөрөвдүгээр сарын 15-нд эхлүүлэхээр төлөвлөжээ. Үүнтэй холбоотойгоор замын түгжрэлийг сааруулах зорилгоор долоон байршилд түр зам гаргахаар болсон байна.
1.Махатма Гандигийн гудамжийг нарны замтай холбох 0.41км түр зам
2. Махатма Гандигийн гудамж-нийслэл хүрээ өргөн чөлөө-Хүннү 222 хорооллын хойд талын авто замтай холбох 0.7км түр зам
3. Рапид харш хорооллын авто замыг нийслэл хүрээ өргөн чөлөөтэй холбох 15у/м түр зам
4. Махатма Гандигийн гудамж–нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замтай холбох 0.53км түр зам
5.Нийслэл хүрээ өргөн чөлөө-Удирдлагын академийн хойд талын авто замтай холбох 0.32км түр зам
6. Хүннүгийн гудамж–Саруул хотхон–Соёолжийн гүүр 0.32км авто зам
7.Авто замчдын гудамжийг Сэлбэ гол дээгүүр 13-р хорооллын замтай холбох 0.14км авто зам