Бөхийн өргөө, Мишээл экспод тоглолт зохион байгуулахгүй байх албан бичиг хүргүүлнэ

2018 оны 4 сарын 02

Arslan.mn

Бөхийн өргөө, Мишээл экспо зэрэг зориулалтын бус газар урлагийн тоглолт зохион байгуулахгүй байх талаар албан бичгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хүргүүлэхээр болсон байна.

Өнгөрсөн сард “Мишээл экспо” төвд зохион байгуулсан Хурд хамтлагийн тоглолтын үеэр тааз нурсан. Энэ мэтчилэн зориулалтын бус газар урлагийн тоглолт зохион байгуулж иргэдийн эрүүл мэндэд хор хохирол учруулж буй тул ийм арга хэмжээ авч буй аж.

Дээрх газруудад агааржуулалт, гэрэлтүүлэг, суудлын зохистой байдал гээд маш олон талын үнэлгээ, дүгнэлтийг өгч буй бөгөөд албан ёсны бичгийг энэ лхагва гарагт хүргүүлэхээр болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55562
1 эможи
keyboard_arrow_up